Сайншандын салхин парк 26 жил эрчим хүч үйлдвэрлэнэ

2018 оны 09 сарын 11

120 сая ам долларын хөрөнгө оруулалттай,  55 МВт-ын хүчин чадал бүхий Сайншанд  салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны наймдугаар сард эхэлж байсан. Тэгвэл “Сайншанд Салхин Парк” ХХК нь эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуултын ажлыг яг нэг жилийн хугацаанд хийж, гүйцэтгэжээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 километрт  байгуулж боссон бөгөөд бүрэн хэрэгжсэний дараа 100 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахүйц эрчим хүч үйлдвэрлэх аж.  Салхин паркийн барилга угсралтын ажил дуусгавар болсноор цахилгааны холболтыг Монгол Улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох нь төслийг дараагийн шатанд оруулж буй  чухал үйл явдал.

“Сайншанд Салхин Парк”  ХХК нь ЭХЯ, СЭХҮТ, ДҮТ гэсэн  төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тавигдсан бүх шаардлага, стандартуудыг хангах ажлуудыг хийнэ гэсэн мэдээллийг өгч байна. Техникийн комисс ажилласны дараа энэ  сараас эхлэн сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгэх аж. Тус холболт нь “Сайншанд Салхин Парк”  ХХК-ийн хувьд  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд 9 болон 10-р саруудад шат дараалалтай эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.  Тиймээс  ирэх   сарын сүүлээр цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, бүрэн хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэж эхлүүлэх төлөвлөгөөтэй  бөгөөд цаашид 26 жилийн турш тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэх юм байна.

Э.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top