Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж буйгаа жижиг худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бизнес эрхлэгчдийг саналаа өгөхийг МҮХАҮТ-аас сануулж байна. ХЗДХЯ-наас хэд хэдэн хуулиуд шинээр батлагдсантай холбоотой Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй байгаа асуудлуудыг тусгах зорилгоор тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж буй. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал, Зөрчлийн тухай хуулийн талаарх бизнест тань тулгарч буй бодит бэрхшээлүүдийн талаарх саналаа бизнес эрхлэгчид МҮХАҮТ-д хүргүүлж болох нь.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )