Санхүүгийн зах зээлийн технологийн шийдэл, инновацийг шингээх боломжоороо Монгол Улс бүс нутгаа тэргүүлж байгаа гэх судалгаа гарчээ. Хүн амын тоо, зах зээлийн чадамжтай нь харьцуулан тооцсон уг судалгаагаар Монгол Улс БНХАУ-аас илүү боломжтой гэж гарсан байна. Ойрын 10 жилийн хугацаанд финтекийн хөгжил улам идэвхжиж дэлхийг тэргүүлэх боломжтойг мөн гаргажээ. Хонконгын их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дээрх судалгааны дүгнэлт хэсэгт хэрэв финтекийн хөгжил Монгол Улсад энэ эрчээрээ явбал эдийн засгийн багтаамжийг тэлэх, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж дүгнэжээ.
Мөн түүнчлэн дэлхийн зах зээлд гарсан Анд глобал компанийн “ЛендМН” брендийг онцлон дурдсан байна. Тус компани Азийн хамгийн шилдэг 50 финтек гарааны бизнесээр нэрлэгдээд байгаа билээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )