ҮСХ: Дундаж ЦАЛИН 1.025.600 төгрөг боллоо

2018 оны 09 сарын 12

Багш нар цалингаа нэмэхийг шаардан төв талбайд тэмцэл өрнүүлж буйтай зэрэгцэн Үндэсний статистикийн хорооноос улс орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд болоод дундаж цалингийн II улирлын статистик мэдээллийг хүргэлээ. Улсын хэмжээнд дундаж цалин 1.025.600 төгрөг байгаа аж. Дундаж цалин гэдэг нь  тайлант хугацаан дахь нийт цалингийн хэмжээг тухайн хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тоонд жигнэж тооцсон үзүүлэлтийг хэлдэг.

ЦАЛИН ХӨЛС  гэдэг  ерөнхий ойлголтыг тодотговол,  үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар суутгахаас өмнөх буюу нэрлэсэн цалин хөлс юм.

Тэгвэл  Медиан цалин 725 110 төгрөг байна. Медиан цалин гэдэг нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин гэж ҮСХ-ны мэргэжилтэн тайлбарлалаа.

Үндэсний Статистикийн Хороо ажиллагсдын сарын дундаж цалинг 2000-2013 онд аж ахуйн нэгж, байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байсан. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байна. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны хоёрдугаар улиралд 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 636.5 мянган ажиллагчид хамрагджээ.


Ингээд цалинтай холбоотой статистик мэдээллүүдийг хүргэе.



Наймдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдээс дурдахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 6 хувиар өсчээ. Манай улс наймдугаар сарын байдлаар 147 улс оронтой худалдаа эрхэлсэн байна. Мөнгөний нийлүүлэлт 17,4 их наяд болж өмнөх сараас 1.3 хувь өссөн бол өмнөх оны мөн үеэс 20.1 хувь буюу 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Эдийн засаг, нийгмийн  салбарын тоон үзүүлэлтүүдийг хүргэе.



Э.Болор

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.180.218.40) 2018 оны 09 сарын 13

Төрд 25 жил ажилласан миний цалин 600.000 байна шүү дээ. Хаана хэн тийм өндөр цалин аваад байнаа хэлээд өгөх хүн байна уу. Статистит захиалгаар дүн мэдээ гаргаад байдаг гэсэн үнэн юм биш үү.

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 09 сарын 12

МҮСХ ёстой нэг унгас алдчих юм аа монголчуудын дундаж цалин 1025600 боллоо гэх хаана байна . Нөгөө Баярцогт шиг л 10 хувьсагчтай гээд хэлчих дээ

0  |  0
Top