Дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө

2018 оны 09 сарын 13

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлдэг. Тэгвэл манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилд  8.0  их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсөөд байна. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.8 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг  9 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар  21.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДБН 2010 оны зэрэгцүүлэх үнээр 7.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх үеийн мөн үеэс  6.2 хувиар өсчээ. Уг өсөлтөд үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, экспорт өссөн нь нөлөөлсөн байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТ(66.181.160.29) 2018 оны 09 сарын 17

Ѳслѳѳ л гэх юм гэтэл улам л ядуураад байгааг юу гэж тайлбарлах вэ???

0  |  0
zochin(64.119.26.231) 2018 оны 09 сарын 13

AJ ZARGALIIN INDEKS

0  |  0
Top