Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар 147 лустай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт нь 4.7 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт нь 3.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Экспортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.4 сая ам.доллараар буурсан бол импорт нь 118.8 сая ам.доллараар өсчээ. Экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна. Харин импортын бүтээгдэхүүний дийлэнхийг автомашин, тоног төхөөрөмж, эд анги, шатахуун, электрон бараа эзэлж байгаа ажээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оныхтой харьцуулахад 484.9 сая ам.доллараар буурсан гэх базаахгүй мэдээ байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
DAHIAD SHINE ULSTAI