Зарим компаниудын хөрвөх чадварыг сайжруулах талаар санал хүргүүллээ

2018 оны 09 сарын 14

Монголын хөрөнгийн биржид төрийн өмч хувьчлалын хүрээнд бүртгэгдсэн зарим компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, арилжааны идэвх сул байдгаас тэдгээр компаниудын хувьцааны зах зээлийн үнэ болон дансны үнийн хооронд хэт зөрүү үүсч буй аж. Улмаар тухайн хувьцааны хөрвөх чадвар болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болж байна.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын чанарыг сайжруулах зорилгоор, хөрвөх чадвар хангалтгүй нэр бүхий 130 компани, үүргийн хэрэгжилт хангалтгүй 95 компани, арилжаа нь зогссон 32 компанид тус тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна эдгээр компаниудын зах зээлийн ханш болон дансны үнийн зөрүүг багасгах талаар авах арга хэмжээний саналыг СЗХ-нд хүргүүлээд байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top