Автомашины алдарт “Цох” загварыг дахин үйлдвэрлэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Германы автомашин үйлдвэрлэгч “Вольксваген” компанийн домогт “Цох” загвар дахин үйлдвэрлэгдэхгүй болжээ. “Цох” загварыг үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн зардал өндөр байгаа ч борлуулалтын орлого өмнөх шигээ биш, хэрэглэгчдийн сонирхлыг татахаа больсон тул дээрх шийдвэрийг гаргасан байна. Компанийн ирүүлсэн мэдээллээр ирэх 2019 оноос эхлэн үйлдвэрлэхгүй болжээ. Харин хамгийн сүүлийн “Цох” загвар 2019 оны долдугаар сард худалдаанд гарах юм байна.

“Вольксваген” компани 1938 онд “Цох” загварыг анх худалдаанд гаргаж байжээ. 1960-аад оны үед Хойд Америкийн зах зээлд хамгийн их борлогдож тус компанийн түүхэнд хамгийн их борлогдсон автомашин болж байсан түүхтэй. 2017 оны нэгдсэн тайлангаас харвал АНУ-ын зах зээлд 15 мянга, дэлхий даяар ердөө 420 мянган ширхэг борлуулагдсан байна.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөрхий(202.9.42.186) 2018 оны 09 сарын 15

Ээ хөөрхий цалгиж явсан үе бий нь бий дээ

0  |  0
Top