Эрчим хүчний асуудлаар “Рио Тинто”-той тохиролцох цаг ойртжээ

2018 оны 09 сарын 16

“Оюу толгой” компани дотоодоос эрчим хүчээ хангах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Тэгвэл уг асуудлаар манай Засгийн газартай тохиролцоонд хүрэхэд тун ойртоод буйг Ц.Даваасүрэн сайд хэлээд байна. Гэхдээ бүрэн утгаараа бодит ажил болох хугацаа 2 жил аж. Ямартай ч УУХҮЯ, ЭХЯ-ны зүгээс  “Рио Тинто”-той ойлголцоно гэсэн чихэнд чимэгтэй байр суурийг дарааллан илэрхийлж байна. Д.Сумъяабазар сайд хэлэхдээ  “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу тус компани нь эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр судалж, хүчин чармайлт гаргаж ажиллахаа удирлагууд нь илэрхийлээд байгаа. Зөвхөн “Оюу толгой” төсөл төдийгүй өмнийн говийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэгтэй цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ гэж найдаж байна. Цаашид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчим хүчний хангамжийн асуудал, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нэмүү өртөг шингэсэн зэс хайлуулах үйлдвэр  барьж байгуулах чиглэлээр үе шаттай ажиллах болно” гэсэн юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top