НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болж, супер шагналын эзэн тодроогүй. Тэгвэл өнөөдөр супер шагналын эзэн тодрох эсэхийг харцгаая.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )