Зохицуулалт шаардсан ФИНТЕК

2018 оны 09 сарын 18

Финтек ашиглан төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах компаниудыг Монголбанк хариуцахаар хуульчлагдсан. Тэрчлэн ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг  батлахдаа Төв банк финтекийн асуудлыг тусгана гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл финтек гэж чухам юуг хэлээд байна вэ гэдэгт анхаарал хандуулъя. Financial technology  буюу санхүүгийн технологи гэсэн хоёр үгийг нийлүүлсэн товчлол бөгөөд санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхдээ технологийн дэвшилд суурилах тухай ойлголт юм. Дэлхий даяар аливаа технологи хурдацтай хөгжиж, санхүүгийн системд технологитой холбоотой “тэсрэлт”-үүд болсоор байгаа гэхэд болно.

Жишээ нь, та бидний хувьд сүүлийн хоёр жилд олонтаа сонсох болсон Блокчейн  технологи нь финтекийн нэг хэлбэр юм. Шинэ тутам хөгжихийн хэрээр зохицуулалт шаардаж буй салбар гэдгийг тодотгоё. Дэлхийн даяар финтек ашиглалтын үзүүлэлт 2015 онд 16 хувьтай байсан бол, 2017 оны байдлаар 33 хувь болоод байгаа юм.

Э.Болор

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top