Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Чехийн Худалдаа үйлдвэрийн яам хооронд байгуулсан гэрээний хүрээнд Чехийн засгийн газар 60 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. “Худалдааны тусламж” нэртэй уг төслийн хүрээнд нисэх төхөөрөмжийн эд анги нийлүүлэхээр болсон байна.
Түүнээс гаднын нисэх спортын холбоод хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Төслийн хүрээнд Чехийн мэргэжилтнүүд Монгол Улсад урт болон дунд хугацаагаар ажиллаж нисэх хүчний технологи, программ хангамжтай хэрхэн ажиллах талаар сургалт явуулах юм байна. Сургалтад хамарсан ажилтнуудад батламж гардуулан, Чех улсад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах юм.
Манай улсын хувьд одоогоор байнгын ажиллагаатай 10 нисэх буудал, улирлаас хамааран ажилладаг 13 нисэх буудалтай юм. Чехийн хувьд 19 олон улсын нисэх буудал, 91 орон нутгийн нисэх буудал ажилладаг томоохон нөөц бололцоотой улс ажээ. Чех улс цаашид ч Монголын иргэний агаарын тээврийн салбарт туслалцаа үзүүлэх сонирхолтой байгаагаа Элчин сайдын яамаараа дамжуулан мэдэгджээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
huviin ongots