Сайншанд салхин парк нээлтээ хийлээ

2018 оны 09 сарын 18

55 МВт-ын хүчин чадал бүхий Сайншанд  салхин цахилгаан станц нээлтээ хийлээ.   “Сайншанд Салхин Парк” ХХК нь эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуултын ажлыг өнгөрсөн сард хийж дуусгасан юм. Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар босч буй уг салхин станц 100 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахүйц эрчим хүч үйлдвэрлэнэ.  

Салхин цахилгаан станцын нээлтийн  үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Сайншанд салхин парк” ХХК-ийн захирал Оливр Шнорр нарын албаны болон хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцжээ.

Э.Болор

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zalruulga(202.21.102.6) 2018 оны 09 сарын 18

saihan bnaa. gehdee ug ni 5 mvt bish 50mVt yum shuu dee. Э.Болор сэтгүүлчээ.

0  |  0
Top