Хятадын тэргүүлэгч компаниудын Шанхай Композит Индексийн хувьцаа 1.1 хувиар унасан байна. Ийнхүү унах болсон нь АНУ-тай үүсгэсэн худалдааны хямрал голчлон нөлөөлсөн гэж Блүүмберг мэдээлжээ. Одоогоор уг индексийн нэгж хувьцаа 2 651 ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Хэдийгээр 2015-2016 оны хооронд хувьцааны ханш савалгаатай байсан ч ийм хэмжээнд хүрч унаж байгаагүй ажээ. АНУ-тай үүсгэсэн худалдааны хямрал эцэслэтэл хувьцааны ханш 2017 оны гуравдугаар улиралд өсч байсан төвшиндөө хүрэхгүй гэж шинжээчид таамаглаж байна. Түүнээс гадна юанийн ам.доллартой харьцах ханш долоон хувиар унасан нь эдийн засгийн томоохон савалгаа үүсгэнэ гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )