Цогцолбор үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хамтран босгоно

2018 оны 09 сарын 18

Жилд 500.000 тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300.000 тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэрийг барьж байгуулах болсныг “Эрдэнэс Монгол” ХХК-иас мэдээлж байна. Кокс, хими, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулснаар олон улсын металлургийн чанар, стандартын дагуу металлургийн кокс, бензол, аммиак, фенол, битумен, хүхрийн хүчил болон илүүдэл коксын хийгээр цахилгаан эсвэл шингэрүүлсэн хий (SNG), арматур, барилгын бусад ган төмөрлөг бүтээгдэхүүн, ган бөмбөлөг (JIS) зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг бүрэн хангах юм байна.

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтран ажиллахаар болсон юм байна. Тэрчлэн төслийн анхан шатны эдийн засгийн тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлах аж.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top