Юанийн ханш төгрөгийн эсрэг суларчээ

2018 оны 09 сарын 19

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгвэл юанийн төгрөгтэй харьцах ханш суларсан үзүүлэлттэй байна. Албан ханш харахад 1 юань  364.76 төгрөг байна. Тэгэхээр өнгөрсөн дөрөв, тавдугаар сард 383 төгрөгтэй тэнцэж байсан юанийн ханш суларч байгаа нь манай эдийн засагт тустай. Учир нь юань  манай гадаад худалдааны гол валют. Юанийн ханшийн өсөлт үнийн өсөлтөд, иргэдийн халааснаас гарах мөнгөний хэмжээнд нөлөөлдөг. Гадаад худалдааны дийлэнхийг Хятадтай хийдэг учраас, тэгж нөлөөлөхөөс аргагүй юм. Мөн нэг зүйлийг өгүүлэхэд, манайхан юань авахын тулд ам.доллар худалдаж авдаг. Тэгэхээр юанийн ханш ийм суларсан үзүүлэлттэй байхад валютууд хоорондын гүйлгээнээс үүдэж ханшид  үзүүлэх нөлөө ямар байх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Нэгэнтээ бид үйлдвэрлэснээ бус ухсанаа гаргадаг, экспорт нь мөчлөгийн чанартай өсөлттэй улс тул ам.доллар, юань гэсэн  валютуудын ханшаас хамаарч л таарах юм.

 Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top