Цанхийн уурхайгаас олборлож буй түүхий нүүрсийг угааж, баяжуулан, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд борлуулах зорилгоор хамтарч ажиллах компанийн сонгон шалгаруулалтыг "Эрдэнэс-Тавантолгой” ХК зарлаад байна. Сар бүр 250 мянган тонноос доошгүй хэмжээтэй баяжуулсан нүүрсийг Чойр-Владивосток чиглэлд тээвэрлэх нөхцөлтэй юм. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын 8-н хүртэл үргэлжлэх аж.
Мөн "Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж 200,000 тонн исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулах зорилгын хүрээнд нүүрс худалдан авах сонирхол бүхий компаниудын дунд дараах сонгон шалгаруулалтыг зарласан байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
bayjuulsan geech.iseldsen nvvrsiig.hen tegj awaad oros hvrtel zoogood l baih we dee.