Бодлогын ХҮҮГ өөрчлөх эсэхийг шийднэ

2018 оны 09 сарын 20

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр  болж, хурлын шийдвэрийг 15.00 цагт танилцуулах юм. Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургадугаар сард болсон хурлаараа бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, иргэдийн хэрэглээний зээлийн Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргасан. Харин энэ удаад бодлогын хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх нь анхаарал татаж байна.

Төв банк зургадугаар сард  бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргах үедээ “Экспорт нэмэгдэхийн зэрэгцээ импорт өсч байгаа нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тавдугаар сард  201.7 сая ам.долларын ашигтай гарч байсан төлбөрийн тэнцэл зургадугаар сард 130 орчим сая ам.долларын алдагдалтай, долдугаар сарын байдлаар 198.5 сая ам.долларын алдагдалтай гараад буй. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ханш унасан үзүүлэлттэй байгаа юм. Мөнгөний бодлогын хорооноос гаргадаг БОДЛОГЫН ХҮҮ-гийн өөрчлөлт, ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ-д өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүд нь эдийн засагт шууд бус дунд болон урт хугацаанд нөлөөлдөг гэдгийг Төв банкнаас мэдэгддэг.

Тодотгоход, Төв банкууд үндсэн гол зорилт болох инфляци буюу үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм.

 

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.113.204) 2018 оны 09 сарын 20

GOL N UNDESNII UILDVEREE DEMJEED HORONGOO TOGTOOH BODLOGO UGUILEGDEJ BNA

0  |  0
Top