Монгол Улсын Шинжлэх ухааны академид “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах саналыг БНХАУ-ын зүгээс тавьжээ. Шинжлэх ухааны академи үүнийг талархан хүлээн авч ойрын хугацаанд хамтын ажиллагааны хэлбэр, бүтцээ тодорхой болгох юм.
“Бүс ба зам бол БНХАУ-ын зүгээс хэрэгжүүлж буй худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжлийн томоохон бодлогын нэг. Дэлхий аль ч хэсэгт хэрэгжих өндөр зэрэглэлийн төсөл. Хятадууд сүүлийн жилүүдэд социал эдийн засгийн хөгжлийг түүчээлж амжилттай замнаж байна. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд бүх л салбараараа энэ төслийг дэмжих ёстой” гэж Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар ярьжээ.
Монгол Улсын Засгийн газар 2013 оноос “Бүс ба зам” хөтөлбөрт нэгдэн, хамтран оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан юм. Хамгийн сүүлд Чиндаод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “Бүс ба зам” хөтөлбөрт хамтран ажиллах саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад айлчлах үеэрээ ч энэ талаар хөндөн ярилцсан билээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи ирэх жилүүдэд БНХАУ-ын Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хамтарсан судалгааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
NEG BUS NEG ZAM HOTOLBOR HUURAI GAZAR TENGIS HOERIIG UYLDUULNA
СОЦИАЛ ГЭДЭГ НЬ ЭРГЭЭД СОЦ НИЙГЭМ БУЮУ МАН-ЫН ДАРАНГУЙЛАЛД ОРНО ГЭСЭН ҮГ ҮҮ.ТЭГЭЭД ДАХИАД МАН 70 ЖИЛ ДАРЛАНА ГЭСЭН ҮГ ҮҮ.ШАЛДАН ГУЯА АЛГАДААД ГҮЙГЭЭД БАЙГАА МАНАЙ ТАЛЫГ ХЯТАДУУД ШООЛЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ.ЦААД УХААНЫГ НЬ ОЙЛГОХ МЭДЛЭГ УХААНГҮЙЧҮҮДЭЭР ДҮҮРЧИХСЭН 60 ТЭРБУМЫН ШАХААНЫ ТӨР.