Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн /2018.09.20/ арилжааны төгсгөлд “Топ 20” индекс 0.81 хувиар өслөө. “Топ 20” индекс нь Монголын хөрөнгийн биржээс гаргадаг индекс бөгөөд 20 компаниас багцаа бүрдүүлдэг юм.
Арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 4,519,412 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Харин 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр ХК болон "Усжуулах” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон ХК болон "Хай би ойл” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байсан байна.
Э.Болор
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )