Өрхийн орлого, зарлага өсчээ

2018 оны 09 сарын 21

Манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1 сая 100 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 127 мянга 200 төгрөгөөр нэмэгдсэн хэмжээ юм. Өрхийн сарын дундаж орлогын энэ өсөлтөд цалин хөлсний орлого 9.1 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл үйлчилгээний орлого 41.7 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Орлого ийм өсөлттэй гарсан бол нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага мөн 1 сая 100 мянга болсон нь, өмнөх оны мөн үеэс 96 мянга 700 төгрөгөөр өсч тэмдэглэгджээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа үйлчилгээний болон бусад зарлага 73 мянга 100 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2018 оны 09 сарын 26

энэ хүмүүс хаанаас яаж мөнгө олоод өрхийн орлого нь өсөөд байна? лав л цалин нэмэгдсэнгүй валютын ханш өсөөд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байдаг. Энэ мэдээлэл хэр үнэн бэ?

0  |  0
Top