Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний 80 сая ам.долларын төсөв баталлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл Монгол улсад 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлэх 80 сая ам.долларын зээлийн төслийг баталлаа.

Энэ нь хөгжлөөр харьцангуй сул гэгдэх баруун бүс, алслагдмал сум, сууринг эрчим хүч, дулаанаар хангах зорилготой ажээ. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс эрчим хүчний хувьд хөрш орнуудаас хараат, баруун бүсийн бүс нутгууд хөгжлөөр сул, сум суурин төвлөрсөн дулаан, цахилгаанд хамрагдаж чаддаггүй гэж гарсан байна.

Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний ганц төслөөс гадна 25 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Сэргээгдэх эрчим хүчний тухайд өнгөрсөн тавдугаар сард Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас нарны эрчим хүчний станц байгуулах төсөл батлагдан бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top