“Ард Даатгал” компани 5 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө татна

2018 оны 09 сарын 21

Санхүүгийн зах зээл гэх ойлголтын нэг гол тулгуур нь даатгалын  салбар. Манай тухайд даатгалын салбарын санхүүүгийн захад эзлэх хувь хэмжээ бага. Гэхдээ  цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Тиймээс даатгалын салбараас  “Ард Даатгал”  компани  хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны компаниудын нэг нь болсон нь бусдыгаа түүчээлсэн үйл явдал болоод буй.

Энэ сарын 17-ны өдрөөс тус компанийн хувьцааны захиалга авагдаж буй бөгөөд хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд “Би Ди Сек” болон Хөрөнгө оруулагч үндэстний  байранд очиж, захиалгаа өгч байгаа аж. Хувьцааны захиалга  энэ сарын 26-ны өдрийг хүртэл явагдах юм.

“Ард Даатгал” компани энэ саналаараа  5 тэрбум 250 сая төгрөгийн  хөрөнгө татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн тус компанид төдийгүй санхүүгийн салбар, бизнесийн орчинд таатай нөхцөл бий болно гэж үзэж байгаа юм байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top