Боловсрол эзэмшсэн байдлаараа эмэгтэйчүүд илүүрхдэг ч...

2018 оны 09 сарын 24

Хөдөлмөрийн зах зээх дэх жендэрийн ТЭГШ БУС байдлаар талаарх тоон мэдээллийг хүргэе. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 23 мянга 100 байна. Үүний 52.9 хувь буюу 12 мянга 200 нь эмэгтэйчүүд байгаа юм. Ер нь эмэгтэйчүүд  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад  ажил хайж бүртгүүлсэн тоогоороо эрэгтэйчүүдээс илүү байдаг.  Харин хөдөлмөрийн зах зээл дээр жендерийн тэгш бус байдлын дарамт эмэгтэйчүүдэд их тохиолдож байгаа талаар судалгаанууд бий. Тухайлбал, Дэлхийн банкны судалгааны тайланд энэ талаар өгүүлснийг ишлэн хүргэе.

Монгол эмэгтэйчүүдийн  боловсролын түвшинг эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр байдаг. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд өөрсдийн олж авсан боловсролыг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд идэвхитэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна. Монгол Улсад ажиллах хүчний оролцооны түвшинг харахад  эрэгтэйчүүдийнх өндөр байсаар ирсэн. 1996-2015 оны хооронд ажиллах хүчний оролцооны жендэрийн ялгаа 4.8 хувиас өссөөр 12.6 хувь хүртэл нэмэгджээ.

Үүнээс гадна, ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ  эрэгтэйчүүдийнхээс үргэлж доогуур байсаар ирсэн. 2015 онд цалин хөлсний жендэрийн харьцангуй ялгаа 12.5 хувьтай байв. Нийтлэг эрхэлдэг ажил хөдөлмөр ч хүйсээр ялгаатай байна. Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй өрх гэрийн ажлуудыг хийж байна.  Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байгаагаас гадна эдийн засгийн өөр өөр салбаруудад ажиллаж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувь ч мөн ялгаатай байна” гэжээ.

Харин Хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын үндсэн шалтгаанууд нь гэрлэлт, гэр орны ажил болон бусдыг асран халамжлах, мөн ажил мэргэжлийн сонголт, ажил эрхлэхтэй холбоотой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн талаарх нийгэмд тогтсон ойлголт, хэм хэмжээ зэрэгтэй холбоотойг тайланд өгүүлсэн байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

erh tegsh baih indigochuudiin todruuldaggui huulgui uls b

0  |  0
Top