Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 416,608 ширхэг хувьцаа арилжигдлаа. Эдгээрээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. "Хөвсгөл Алтан Дуулга" ХК болон "Материалимпекс" ХК компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс” болон "Такь-Ко" ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай байв. Өнөөдөр "TOP 20" индекс 0.39 хувиар буурлаа гэж МХБ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )