Оны эхний найман сарын байдлаар улсад 222.6 тэрбум төгрөгийн татвар төлөөд буй “Эрдэнэс Таван толгой” компани үйл ажиллагаагаа улам тэлэх бодлого барьж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тус компани 600 мянган тонн нүүрс худалдан авах компанийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. 500 мянган тонн коксжих нүүрс, 100 мянган тонн исэлдсэн нүүрс худалдан авах компанид тавих шалгуур нь, сард 80-100 мянган тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөө ирүүлсэн байх, тээврийн гэрээ, холбогдох зөвшөөрөлтэй байх ёстой. Угаах, баяжуулах үйлдвэр нь өндөр гарц бүхий, жилд 2 сая тонноос багагүй хүчин чадалтай байх, угаасны дараах завсрын болон хаягдал бүтээгдэхүүнийг борлуулах санал ирүүлсэн байх зэрэг шаардлагуудыг тавьж буй аж.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )