“Ард Даатгал”-ын хувьцааны захиалга 32.7 хувиар давж хаагдлаа

2018 оны 09 сарын 27

Даатгалын салбарын анхны IPO-г  “Ард Даатгал” ХК гаргасан. Тэгвэл тус компани хувьцааныхаа 30 хувь буюу 7,500,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдрийн 15:00 цаг хүртэл авч дууслаа.

“Ард Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9,954,848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт болоод байна.

Тус компанийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлжээ. Харин  СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top