Зээлийн батлан даалтын санд ХЗХ-дыг хамруулна

2018 оны 09 сарын 28

Хадгаламж зээлийн хоршоодыг Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамруулахаар ажиллаж буйгаа Санхүүгийн зохицуулах хорооноос дуулгалаа. Иргэдэд  зах зээлд оролцох, үйлчилгээ авахад учирч буй саад бэрхшээлийг бууруулах, тэгш боломжоор хангах зорилтын хүрээнд ийм арга хэмжээ авах аж. Ингэхдээ санхүүгийн зах зээлд оролцогчдод тавигдах нөхцөл, шаардлагыг үйл ажиллагааны онцлогтой уялдуулан оновчтой тогтоох, хөнгөвчлөх арга замыг холбогдох байгууллагуудтай хамтран эрэлхийлж байна гэлээ.

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллага юм. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд, Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана гэж заасан. Тодруулбал, сангийн үйл ажиллагаа нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах, сангийн үйл ажиллагааг оновчтой үр ашигтай явуулахад чиглэдэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top