Зөвшөөрөлтэй талбайд ажиллаж буй иргэдийн 68.8 хувь нь АЛТ олборлодог

2018 оны 09 сарын 28

Бичил уурхай эрхлэгчид зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулах журамтай. Тэгвэл  аймаг бүсийн хэмжээнд бичил уурхай олборлолтын хэд хэчнээн хувь нь зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа нь явагдаж буй вэ гэдэгт анхаарал хандуулъя.

Баруун бүсийн олборлогчдын 36.5 хувь нь, Хангайн бүсийн олборлогчдын 19.2 хувь нь, Төвийн бүсийн олборлогчдын 29.7 хувь нь, Зүүн бүсийн олборлогчдын 6.2 хувь нь, Улаанбаатар хотын олборлогчдын 8.4 хувь нь зөвшөөрөлтэй талбайд ажиллаж байна. Тэгвэл энэ нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад Улаанбаатар хотын зөвшөөрөлтэй талбайд ажиллаж байгаа олборлогчдын тоо буурсан, Төв, Хангай, Баруун бүсийнх тус тус өссөн үзүүлэлт юм.

Зөвшөөрөлтэй талбайд ажиллаж буй иргэдийг олборлодог  ашигт малтмалын төрлөөр нь авч үзэхэд 68.8 хувь нь алт, 18.3 хувь нь жонш,  5.4 хувь нь гянтболд,  2.8 хувь нь нүүрс,  үлдсэн нь шохойн чулуу, үнэт чулуу, элс, хайрга болон бусад төрлийн ашигт малтмал олборлогчид байна.

Алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн ашиглаж буй зөвшөөрөлтэй талбайн 60.5 хувь нь орон нутгийн тусгай хэрэгцээний газар, 35.8 хувь нь аж ахуйн нэгжийн ашиглалтын лицензтэй бол  үлдсэн 3.7 хувь нь бусад төрлийн зөвшөөрөлтэй  газар байгаа юм.

Харин нүүрс олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн ашиглаж буй зөвшөөрөлтэй талбайн 80 хувь нь аж ахуйн нэгжийн ашиглалтын лицензтэй,  16.7 хувь нь бусад төрлийн лицензтэй, 3.3 хувь нь орон нутгийн тусгай хэрэгцээний газрын зөвшөөрөлтэй байна.

Э.Болор

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top