Санхүүгийн зохицуулах хороо Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны санхүүжилтээр “Монгол Улсын хөрөнгийн зах зээлд төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) болон Т+2/3 зарчмыг нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. “Арилжааны төлбөр тооцоо” ТӨХХК-ийг түшиглэн явуулах энэхүү төслөөр үнэт цаасны төлбөр тооцооны тогтолцоог шинэчилж, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн нэгдсэн системийг бий болгох юм. Төслийн хүрээнд Сангийн яам, биржүүд, кастодиан болон клиринг банкууд, брокеруудтай хамтран ажиллана.
Төслийг эхлүүлж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус банкнаас төслийн үйл явцыг чиглүүлэн ажиллах зөвлөхөөр ноён Хью Симпсоныг томилоод байгаа юм. Төслийн удирдагч Хюнгбин Парк болон банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Ирина Кравченко нар зөвлөхийг албан ёсоор танилцуулсан бөгөөд түүнийг шилжилтийн орнуудын хөрөнгийн зах зээл, арилжааны дэд бүтэц, хөгжлийн талаарх мэдлэг, туршлагыг нь үндэслэн сонгож, томилсон байна. Зөвлөх эхний ээлжинд манай улсын санхүүгийн салбарт хамаарах төрийн байгууллагууд болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, зах зээлд оролцогчидтой биечлэн уулзаж, мэдээ мэдээллийг цуглуулан дүгнэлт хийж, мөн өөрийн туршлагад тулгуурлан энэ ондоо багтаан төсөлд шаардлагатай зөвлөмжийг боловсруулах юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
huviin biznes gej harahvii