ДЭЛХИЙН ХОТУУД: Хятадын саятнуудын тосгон

2018 оны 10 сарын 01

Хөгжил дэвшлийн тухай сонин содон жишээнүүд дэлхийн улс орнуудад цөөнгүй бий. Тэдгээрийн нэгийг одоо өгүүлье.

Хятадын зүүн хэсэгт орших Жиансү мужид Хуаши хэмээх тосгон бий. Дэлхийд олон тосгон байдаг ч Хуаши шиг тэнгэр баганадсан өндөр цамхагтай нь үгүй юм. 328 метрийн өндөртэй цамхагийг тус тосгоны 50 жилийн ойд зориулан 2012 онд босгожээ.

Эхэндээ Хуаши тосгон ердөө 576 хүн амтай ядуу тарчиг амьдралтай байж. Гэвч Жэн Бао хэмээх эр тус тосгоны дарга болсноор оёдлын үйлдвэр барих санаачлага гаргаж, хэрэгжүүлж чадсан байна. Ингэснээр тосгоныхон ажилтай, орлоготой болжээ. Үүний дараагаар санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсож чадсан тосгоныхон хар төмөрлөгийн үйлдвэртэй болохоор зүтгэж, хавь ойрын тосгодоос ажилчид ирэх болжээ.


Ийнхүү хэдхэн жилийн хугацаанд хавь ойрын 20 тосгоныг нэгтгэн, 35 мянган хүн амтай болж, өдгөө Хятадын тэргүүн тосгон гэх нэрийг аваад байна.

Энэ тосгонд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компаниудын орлогын 5 хувийг нутгийн иргэд авдаг тул хамгийн бага орлоготой өрх гэхэд жилийн 400 мянган ам.долларын орлоготой байдаг ажээ. Тиймээс Хятадын саятнууд тосгон гэж дэлхий нийт нэрлэх болсон. Харин хятадууд өөрсдөө энэ газраа “Үлгэр жишээ социалист тосгон” гэж нэрлэдэг.


Хуаши тосгон үйлдвэрлэлийн том төв болж чадсанаас гадна мөн аялал жуулчлалын төв болон сүндэрлэжээ. Энд АНУ-ын Цагаан ордон, Сиднейн дуурийн театр, Парисын Ялалтын хаалга гээд дэлхийд зартай байгууламжуудыг дууриалган урласан байдаг тул жуулчид олноор зорьж очдог.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boduushtai(202.179.31.23) 2018 оны 10 сарын 02

Энэ тосгонд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компаниудын орлогын 5 хувийг нутгийн иргэд авдаг тул хамгийн бага орлоготой өрх гэхэд жилийн 400 мянган ам.долларын орлоготой байдаг ажээ. gejee uuniig l heregjuulchihvel deeshee tatvar ochij shat daraatai idej uuhgui l yum bgaamsjdeee

0  |  0
Saraa(77.53.180.121) 2018 оны 10 сарын 01

Yadaj oron suutsan jigd zagvartai bol uzemtei haragdana shdee! Ene talaar bodoltsmoor l yum! Hyatadiin ene tosgon emh tsegtstei goy haragdajiin. Iim l bolgohiim san

0  |  0
Saraa(77.53.180.121) 2018 оны 10 сарын 01

Yadaj oron suutsan jigd zagvartai bol uzemtei haragdana shdee! Ene talaar bodoltsmoor l yum! Hyatadiin ene tosgon emh tsegtstei goy haragdajiin. Iim l bolgohiim san

0  |  0
Иргэн(202.126.89.225) 2018 оны 10 сарын 01

ийм болдгүй юмаа гэхэд утаагүй түгжрэлгүй хүүхэдүүд өьчингүй бол тэр жаргал бна.төрийхөн анхаарч ядуу манийгаа улаанбаатар хотоо сайхан болгоод өгвөл амар үхмээр байнаа

0  |  0
эрдээ(202.131.231.26) 2018 оны 10 сарын 01

Тосгон ч биш юм аа, хот байна. Утаа тоос ихтэй бололтой, саарал юм

0  |  0
;(202.179.25.250) 2018 оны 10 сарын 01

yamarch terrasagui yum uu

0  |  0
Top