Монголчуудад “монгол бараа” хүргэх тухай ярилцав

2018 оны 10 сарын 01

Монголын 6000 гаруй иргэн Швед улсад ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Тэгвэл монголчууд олноор суурьшсан газар монгол бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, монгол иргэдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнес форум, олон улсын үзэсгэлэн хамтран зохион байгуулах боломжуудын талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол Улсаас Шведийн Вант Улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайд О.Энхцэцэг нар ярилцсан байна.

Монгол Улсын хувьд Шведтэй хамтран хэрэгжүүлсэн төслүүд олон биш ч, тодорхой үр ашиг дагуулсан ажлууд бий.  Тухайлбал,  Шведийн Стокгольмын арбитраас 2003-2005 онд арбитрыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байсан. Үр дүнд нь Монголын олон улсын ба үндэсний арбитр 21 аймагт салбартайгаар байгуулагдан, өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Тиймээс цаашид энэ төрлийн төсөлд хамрагдах сонирхолтой байгаагаа МҮХАҮТ-ын дэргэдэх  Монголын олон улсын ба үндэсний арбитрын дарга Ч.Гүнждагва хэлж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top