Ахмадуудын 75 хувь нь ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ

2018 оны 10 сарын 01

 Аравдугаар сарын 1 буюу өнөөдөр Олон улсын ахмадын өдөр. 1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд улс үндэстэн бүр ахмадуудаа сонсдог, ахмадуудын эрхийг эдлүүлэх, хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэдэг. Манай улсын тухайд ч энэ жишгийг дагадаг.

Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар танилцуулсныг хүргэе.

Манай улсын нийт хүн амын 6.5 хувь буюу 209 мянга нь ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 67 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 33 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
у(66.181.176.113) 2018 оны 10 сарын 01

10-р сарын 1 нээс тэтгэвэр нэмнэ гэсэн яасан бэ ахмадын баяраар нэг хэлж баярлуулахгүй тагдүлийн төр засаг вэ

0  |  0
Top