Валютын нөөц 2 тэрбум 854 сая ам.доллар байна

2018 оны 10 сарын 02

Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн гадаад валютын албан нөөцийн хэмжээ анхаарал татаж буй. Тэгвэл наймдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц  2 тэрбум 854 сая ам.доллар байгааг Төв банкнаас мэдээллээ. Энэ нь өмнөх долдугаар сараас 3.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин өссөн үзүүлэлт байгаа юм.  Өнөөдрийн байдлаарх гадаад валютын албан нөөц  импортын бараа,  үйлчилгээний таван сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа юм. Мэдээж нөөцийг тогтвортойгоор өсгөх шаардлага бий. Тэрчлэн Төв банк   валютын албан нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэл барьж ажиллаж байгаа юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.98) 2018 оны 10 сарын 02

Иш дээ. Монголд долларын тэрбумтнууд гарчихсан байна гэж шуугиж байхад улсын маань нөөц ийм байх гэж дээ. Эх орноо худалдагсад хэрэв байгаагүйсэн бол өнөөдөр ийм байхгүй дээ.

0  |  0
Top