Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар дэлхийн улс орнуудын төв банкууд алт худалдан авах нь нэмэгджээ. Энэ нь сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт юм. Оны эхний хагас жилийн байдлаар Төв банкуудын алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өсч, 193 тоннд хүрсэн байна.
Монгол Улсын хувьд оны эхний найман сард 12.2 тонн алт худалдан авсан бөгөөд наймдугаар сард хамгийн их буюу 2.8 тонн алт, гуравдугаар сард хамгийн бага буюу 0.7 тонн алт худалдан авжээ. Өнгөрсөн есдүгээр сард Төв банк 2.1 тонн алт худалдан авсан байна.
Хөгжиж буй орнуудад, пост коммунист орнуудад алт худалдан авах хандлага илүү ажиглагдаж байгаа аж. ОУВС-ийн тайлангаас харахад энэ онд Египет улс 1978 оноос хойш анх удаа алт худалдан авсан нь судлаачдын анхаарлыг татаж байна. Дэлхийн алтны зөвлөлийн тайланд дурдсанаар АНУ-ын Холбооны нөөцийн банк хамгийн их алтны нөөцтэй аж. Одоогоор АНУ-ын Холбооны нөөцийн банкны нөөц 8133 тоннд хүрээд байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Монгол банкныхан долларыг толгой дээрээс буулгаж чадахгүй бол ажлаа өгцгөө!!!