Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг ложистикийн индексээр Монгол Улс 160 улсаас 130 дугаарт жагсчээ. Гааль, дэд бүтэц, олон улсын далайн тээвэр, ложистикийн хөгжил, байршил тогтоолт, цаг хугацаа зарцуулалт зэрэг зургаан шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоодог юм. Бүх шалгуур үзүүлэлтэд таван оноо авах ёстойгоос эхний таван үзүүлэлтээр 2.10-2.49 оноо авсан бол цаг хугацаа зарцуулах тал дээр 3.06 оноо авчээ. Одоогоос хоёр жилийн өмнө 2016 онд гаргасан судалгаагаар Монгол Улс 108 дугаарт жагсч байсан юм.
Манай улсын урд Гвиней-Биссау улс бичигдсэн бол ард нь Өмнөд Америкийн Боливи улс бичигдсэн байна. Энэ жилийн жагсаалтыг Герман улс 4.20 оноогоор тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Швед, гуравдугаар байрт Бельги улс жагсчээ. Харин манай урд хөрш БНХАУ 26 дугаарт жагссан бол хойд хөрш ОХУ 75 дугаарт жагссан байна.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
yun hachin uym sonirhoj niiteldeg yum
76 , болоод засгийн газар, етг гээд мөнгө идэх хүмүүс хэтэрхий их байна. Цөөрүүлж багасгаад, ложистикоо хөгжүүлэх юмсан