Есдүгээр сард 239 иргэн шинээр ипотекийн ЗЭЭЛД хамрагджээ

2018 оны 10 сарын 03

Монголбанк энэ оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож,  239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгожээ.

Судалгаанаас харахад зургадугаар сарын байдлаар  нийслэлд 207 мянган орон сууцны хэрэгцээ шаардлага байхад зах зээл дээр борлуулагдаагүй 80 мянган орон сууц байна гэсэн статистик байсан. Харин 33,102 өрх  ирэх 3 жилийн хугацаанд орон сууц худалдаж авахаар төлөвлөж буйг мөн судалгаанд өгүүлсэн байсан. Тэгвэл ипотекийн  зээлийн санхүүжилтийн хүрээнд энэ оны төгсгөлд нийтдээ 4 орчим иргэн орон сууцанд орох болов уу гэсэн хүлээлт байгаа юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top