18 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүллээ

2018 оны 10 сарын 04

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 539 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 51 ББСБ-ын бүртгэлд энэ оны гуравдугаар улиралд Хорооны даргын тушаалаар өөрчлөлт оруулсны 18 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.

Мөн есөн байгууллага шинээр салбар байгуулж, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлсэн бол гурав нь оноосон нэрээ сольж, бусад нь хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтэцдээ өөрчлөлт оруулсныг  Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top