“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонгоно

2018 оны 10 сарын 04

Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Иорк болон Хонгконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгожээ.

Сонголт хийхдээ хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай зах зээлийн талаарх хөрөнгө оруулагчдын мэдлэг, төрийн өмчит болон уул уурхайн салбарын компаниуд хувьцаа гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ зэрэг ерөнхий үзүүлэлтийг голлон анхаарна. Мөн хувьцааг хамгийн богино хугацаанд олон нийтэд анх удаа санал болгон хөрөнгө босгох, арилжааны дараах зохицуулалт харьцангуй энгийн байх зэрэг тусгайлсан үзүүлэлтийг харгалзах аж.

Нью-Иоркийн болон Хонгконгийн хөрөнгийн бирж нь хамгийн их хөрөнгө босгодог эхний таван биржийн жагсаалтад тогтмол ордог бөгөөд хөрөнгө оруулагчид хамгийн их бүртгүүлдэг байна.

Э.БОЛОР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗочинМонгол(162.158.179.232) 2018 оны 10 сарын 04

Японы хөрөнгийн биржийг сонгосон нь арай дээр элэгтэй болов уу? Харин Лондонг л битгий сонгоорой. Жинхэнэ гаршсан луйварчид шүү .

0  |  0
Top