30 байгууллага хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүллээ

2018 оны 10 сарын 04

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ тусгай зөвшөөрөл авсан 539 Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл СЗХ 51 ББСБ-ын бүртгэлд энэ оны гуравдугаар улиралд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр 30 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ  14,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Мөн 10 байгууллага салбар, төлөөлөгчийн газар байгуулан хүртээмжээ нэмэгдүүлсэн бол гурав нь байгууллагын оноосон нэрээ сольжээ. Бусад өөрчлөлтүүдэд нь хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд оруулсан өөрчлөлтүүд багтаж буй юм байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top