Сурагчдыг ”Сүнсний баяр” тэмдэглэхийг хориглолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 28

"Hallowen" буюу сүнсний баярыг тэмдэглэн эцэг, эхчүүдээсээ мөнгө шаардах, зарим сургууль элдэв баг өмсгөл хийлгэх гэх мэтээр хүндрэл үүсгэх болжээ. Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын жагсаалтад "Hallowen" буюу "Сүнсний баяр" тусгагдаагүй тул уг баярыг сургуулийн түвшинд ямар нэгэн хэлбэрээр зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас харьяа газруудад өгчээ.


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top