ТОМИЛОЛТ: Иргэдийг орон нутагт нь ”уях”-ын тулд нийгмийн асуудлыг нь шийдэх шаардлагатай гэж үзлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зохион байгуулсан "Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2018" амжилттай болж өндөрлөлөө. Өнгөрсөн баасан гарагт /2018.10.26/ Дархан-Уул аймагт болсон энэхүү чуулганд Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон хувийн хэвшлийнхэн оролцсон юм. Тэд "Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүл", "Гадаад зах зээлд гарах боломж", "Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжууд", "Чанартай боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал", "Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бодлогууд" гэсэн таван сэвдийн доор илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 


П.ЦАГААН: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХҮРЭХИЙН ТУЛД АЛСЫГ ХАРСАН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Чуулганыг санаачлан зохион байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г зургаа дахь жилдээ эрхлэн гаргаж байгаа аж. Улмаар судалгаандаа суурилж жил бүр бүсчилсэн чуулганыг 2014 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Анхны чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бол Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг Баруун-Уртад 2015 онд, Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг Мандалговьд 2016 онд зохион байгуулжээ. Харин өнгөрсөн жил Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулсан бол өнөө жил Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг Дархан-Уул аймгийн Дархан суманд зохион байгууллаа.

Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг зургаа дахь жилдээ гаргаж байна. Монголын эдийн засгийн хөшжлийг хөдөө, орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй. Монгол Улс тулгуур эдийн засагтай болох талаар олон жил ярьсан. Тэр олон тулгуурт эдийн засгийг бий болгох боломж бол 21 аймаг юм. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд ул суурьтай, алсыг харсан бодлого хэрэгтэй байна" хэмээн онцолсон юм.

ЙОХАНН ФУРМАНН: ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ЗОГСОЛТГҮЙ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ ХЭЦҮҮ ДААЛГАВАР

Тус судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран гаргадаг байна. Энэхүү чуулганы үеэр  Конрад-Ауденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн "Өрсөлдөх чадвар нь үнэ, өртөг дээр үндэслэсэн, эдийн засгийн нэрлэсэн талуудын нэг хэсэг болсон ашиг олохоор өрсөлдөх чадвар гэсэн утгаар ойлгогддог. Жишээлбэл, зарадал хэмнэх замаар үнэ, эсвэл ханшийг бууруулах замаар амархан сайжруулах болно. Аливаа нэг улс өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ гэдэг нь тухайн улсын хувьд түнш улсуудын өрсөлдөх чадвар нь буурна гэсэн үг. Ямар ч цаг үед аль ч улс, оронд энэ төрлийн өрсөлдөх чадварыг зогсолтгүй дээшлүүлэх нь хэцүү даалгавар" хэмээн ярилаа.

ТӨВИЙН АЙМГУУДАД БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДАЖ БАЙНА

Бүтэн өдөр үргэлжилсэн Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганд оролцогчид "Өнөөдрийн шийдвэр, ирээдүйн хөгжил" уриан доор нэгдэж төвийн бүсийн хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэх төсөл, гадаад зах зээлд гарах боломж, гарц хийгээд хөрөнгө оруулалт зэрэг өргөн сэдвийг хөндлөө. Үүнээс хамгийн их анхаарал татсан нь орон нугийн ихэнх салбарт ажиллах боловсон хүч дутагдалтай байгаа явдал юм. Тэд орон нутагт мэргэжлийн ур чадвартай, чадварлаг, шинэ, залуу боловсон хүчин урьж ажиллуулахын тулд нийгмийн асуудлыг нь шийдэх ёстой гэдэгт санал нэгдэж байлаа.

ТАВАН АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ, 16 АЙМГИЙНХ БУУРЧЭЭ

Судалгаагаар өнгөрсөн жилийн аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66 болж буурчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн ихэнх үзүүлэлт нь буурсан байна. Таван аймгийн эдийн засаг өссөн бол 16 аймгийнх нь буурчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэрлэсэн дүнгээр Орхон аймаг хамгийн өндөр буюу 13.6 хувиар өссөн бол Өмнөговь аймгийнх 0.7 хувиар буурсан байна. Харин ядуурлын судалгааны үр дүнгээс харахад ядуурал найман хувь өссөн, ядуурлын хамралын хүрээ 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авч чадахгүйд хүрчээ. Ядуурлын хамралын хүрээг бүсчлэлээр нь авч үзвэл Зүүн бус хамгийн өндөр 43.9 хувь, Баруун бүс 36 хувь, Хангайн бүс 33.6 хувь, Төвийн бүс 26.8 хувь буюу хамгийн бага байгаа аж.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.85) 2018 оны 11 сарын 01

oron nutgiin tsagaar

0  |  0
zochin(150.129.143.85) 2018 оны 11 сарын 01

oron nutgiin tsagaar

0  |  0
Zochin (31.35.91.181) 2018 оны 10 сарын 31

Medrel muutai pyzdakuud odoo l medej bgaa ymuu barag neelt hiitsen ym bichuu ta na

0  |  0
Fuck(172.58.185.109) 2018 оны 10 сарын 30

Omg ugaasaa l tegeh estoi shdee come on

0  |  0
zochin(66.181.177.50) 2018 оны 10 сарын 29

AALZNII TOR SHIG TZ-AAS AGAARIIN TAKSIG SHIIDEJ OG

0  |  0
ТТ(202.9.43.126) 2018 оны 10 сарын 29

П. ЦАГААН - АЛСЫГ ХАРСАН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭЛЖЭЭ. БАРАГ 30 ЖИЛ ТЕРИЙН ЕНДЕР АЛБАН ТУШААЛ ХАШСАН ХYН ИНГЭЖ ХЭЛЭХЭЭР ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ??? ИЙМ Л НЕХЕД ТЕР, ЗАСГИЙН ТОЛГОЙД ТОНГОЧДОГ ЮМ ДАА

0  |  0
Top