Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо болон Монгол улсын сэтгүүлчдын нэгдсэн эвлэлийн сэтгүүлчдийн нэгдсэн баг БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань аялж, ажиллах үеэрээ Шаньси мужийн Ши-Ань хотын Жөүжы дүүргийн Лөүгуаньтайн баруун хэсэгт оршдог Чиньлин уулын дөрвөн эрдэнийн шинжлэх ухааны паркыг үзэж танилцлаа.
420 акр га талбайг хамарсан Ши-Ань хотоос 70 км зайтай байрладаг энэхүү парк нь 2021 оны 5-р сарын 28-нд нээлтээ хийсэн бөгөөд Шааньси мужийн цорын ганц ховор зэрлэг ан амьтныг хамгаалах бааз юм. Нийт 30 хэсгээс бүрдсэн 639 квадрат км нутаг дэвсгэртэй энэхүү паркын 250 квадрат км талбай нь ашиглалтанд орсон байна. Чиньлин уулын дөрвөн эрдэнийн шинжлэх ухааны паркын нутаг дэвсгэр нь хятадыг урд хойд гэж хуваадаг. Өмнөд хэсэг нь Хойдоосоо илүү олон амьтан ургамалтай гэж үздэг байна.
Энэ нь Шаньси мужийн Чиньлин давааны экологийн болон биологийн нөөцийг хамгаалах, Чиньлин уулны аварга хулсны баавгай тэжээн үржүүлэх бааз ба улаан өрвөлдэй шувууг нутаг шилжүүлэн тэжээн үржүүлэх бааз гэсэн гурван төслийг нийлүүлэн босгож, өргөжүүлсэн парк юм. Хятад орны газар нутгаас болон өөр газар орноос ургамал, ногоо цэцэг авч ирж хамгаалсанаараа онцлогтой газар юм. Хамгаалагдсан амьд ургамлын 1160 төрөл, 204 овгийн 6093 ургамлын төрөл зүйл болоод Чиньлин улсын 120 гаруй ховордсон ургамлыг хамгаалсан бөгөөд үүнд 1-р зэрэглэлийн хамгаалалттай 16 зүйл, 2-р зэрэглэлийн хамгаалалттай 70, Шаньси нутгийн хамгаалалттай 55 төрөл зүйлийн ургамлууд байна. Мөн 154 төрлийн ан амьтан, 465 шавьжны төрөл зүйлтэй байдаг байна. Чиньлин уулны ургамлын олон янз байдлыг хамгаалах үйл ажилллагааг бүрэн хангахаар ажиллаж байна гэж холбогдох хүмүүс хэлж байв. 2025 онд 8000 , 2030 онд 10000 төрөл зүйлийн ургамалтай болохоор зорин ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын хувьд 4200 метр квадрат шинжлэх ухааны музей, палеонтологийн музей, 3000 метр квадрат хүлэмжийн танхим, дээж хадгалах ажлал жуулчлалын үйлчилгээний талбай, 78 км аялал жуучлалын гол зам, ургамлын төрөл зүйлийг судлах төв, замбага цэцгийн цэцэрлэг, Хулсан шинжлэх ухааны цэцэрлэгт хүрээлэн гэх мэт маш олон барилга байгууламж багтсан байдаг. Тухайн хүрээлэнгийн үүрэг нь ховордсон зэрлэг амьтад болон цэцэг ургамлыг аврах, тэжээн үржүүлэх, шинжлэх ухааны боловсролыг түгээмэлжүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийхэд оршино. "Чиньлин уулны дөрвөн эрдэнэ" хэмээгдсэн аварга хулсны баавгай, улаан өрвөлдэй шувуу, шарга самж, бөхөг мөн Чиньлин уулны жижиг хулсны баавгай, хар баавгай, буга, толбот бөхөг зэрэг 20 гаруй зүйлийн ховордсон амьтан байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )