Дуучин Ш.Хүрэлбаатарын уран бүтээлийг шимтэн сонсдог хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Тэрбээр "Сурагч насны дурсамж" уран бүтээлийн бие даасан цомгоо гаргаж байгаа гэнэ. 2016 онд "Миний дурласан бүсгүй" цомгоо сонсогч олонд өргөн барьснаас хойш гаргаж буй шинэ цомог нь түүний бие даасан уран бүтээлийн хоёр дахь цомог юм.
"Сурагч насны дурсамж" цомогт бидний сайн мэдэх сурагч насны тухай өгүүлэх дуунуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, шинэчилж дуулснаараа онцлог. Мөн цомгийн 4-5 дууг сонгон, кино концерт хийн зохиомжилжээ. "Сурагч насны дурсамж" цомог 10 дуутай. Цомгийг "Hi-Fi"-ийн бүх салбараар худалдаалж байна.
Сэтгэгдэл ( 0 )