”Miss Asia-2018” уралдааны ялагчаар Ц.Аззаяа тодорлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Арваннэгдүгээр сарын 10-нд Энэтхэг улсад зохиогдсон "Miss Asia-2018" уралдаанд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа түрүүлж, ялагчийн титэм зүүсэн баярт үйл явдал тохиолоо. Тэмцээний удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ. Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд Ц.Аззаяа амжилттай оролцон, "Miss Personality", "Miss Fitness" номинациудын эзэн болсон байна.

Мисс Ц.Аззаяагийн хувьд Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд "Андра модель"  агентлагийн загвар өмсөгч, Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top