Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
Тоглолтын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд удирдаач, Соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од, Улсын филармонийн гоцлол дуучин, Н.Наранбаатар /Наагий/, Ц.Хулан, Л.Насанбуян, “Баян Монгол” биг бэнд ажиллаж байна.
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/1509/-аар худалдаалж байгаа бөгөөд 1900-1800 дугаарт захиалан, үнэгүй хүргүүлж болох юм.
Тухайн хөгжимчин тэрхүү цаг мөчид чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжээ дахин давтагдашгүйгээр илэрхийлдэг нь үзэгч, сонсогчдодоо жазз хөгжмийн сайхныг мэдрүүлж энхтайван, аз жаргалыг харамгүй бэлэглэдэг гайхамшиг билээ.
Сэтгэгдэл ( 1 )
хамаргүй гэнүү?