Б.Янжаагийн тоглосон ”Memory Games” кино нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Монгол хүний оюун ухааныг дэлхийд гайхуулж буй Б.Янжиндуламын гол дүрд нь тоглосон  "Memory Games" кино энэ сарын 08-нд АНУ-д нээлтээ хийлээ. Тус кинонд Монголын оюун ухааны академи болон олон улсын хэмжээний мастер Б.Янжиндулам нарын талаар үзүүлэх аж. 

Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны монгол хүнээр тодорч байв. Түүгээр ч зогсохгүй Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байдаг. Б.Янжинулам Нью-Йоркийн баримтат кино фестивалийн үеэр нээлтээ хийсэн "Memory games" киноны бүх тасалбар зарагдаж дууссан талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Миний оролцсон ой тогтоолтын тухай баримтат кино нээлтээ амжилттай хийлээ!! Суудал дүүрэн, билет хурдан зарагдаж дууссан. Америкт миний болон Монголын оюун ухааны академийн тухай кинонд хүмүүс дугаарлаж зогсоод ч билет авч чадаагүй гэж бодоход сонин мөртлөө сайхан сэтгэгдэл төрлөө. Фестивалийн захирал хүртэл манай киног үзэгчдэд биечлэн танилцуулж байлаа. Хойд Америкийн кино театруудаар хамгийн сүүлийн шоу нь пүрэв гарагт болно. Европ, Ази тивд нээлт хийсний дараа хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно гэж найдаж байна" гэж мэдээлжээ.

Дашрамд хэлэхэд, баримтат киноны багийнхан Монголд бичлэг хийснийхээ дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар хамт явсан төдийгүй тус тэмцээнд Монголын баг тамирчид 90 медалийн 73-ыг нь хүртэн, үнэмлэхүй ялалт байгуулж, тэднийг гайхшруулсан талаар Монголын оюуны ухааны академийнхан ярив.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D.Yagaantsetseg(71.14.176.169) 2018 оны 11 сарын 15

Gaikhaltai... Bakharkhaj Baina... Delkhiig Gaikhsharuulsan Ohiduud Ta naraaraa mash ikh omogshij Baina...Amjiltaas Amjilt khusie

0  |  0
Tsendeekhuu(202.9.43.234) 2018 оны 11 сарын 14

Ene bol mongol baharhal

0  |  0
D,Tsengel(66.181.160.68) 2018 оны 11 сарын 14

Manai Mon gol chuud oyuna chadamj mash sn bi mash ix baxarxaj bna tsaashda ulam ix amjilt gargaarai Delxiid Mongol gedeg xun iim l bdag gedgig medruuleed ugoorei

0  |  0
Элэг нэгтэн(66.181.160.96) 2018 оны 11 сарын 14

Ёстой мундаг. Бахархахгүй байхын аргагүй.

0  |  0
Kristall(83.254.4.86) 2018 оны 11 сарын 14

Iim l hvmvvsiig odon medal yu bdg n bvgdeer n shagnah heregtei. Mongoliin neriig iim sainaar delhiid duursgaj bna shv dee. ( ikh hurliin Ahmad nastanguud hulgaichuud icheesee ene ohinoos) amjilt huurhun Ynjaa ohindoo

0  |  0
zochin(202.126.89.92) 2018 оны 11 сарын 13

Gaihaltai baharhaj baina

0  |  0
manaih!!!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 13

ene bol bas l gaihaltai hyn?Mongol maani ene metiin hymyyseeree dyyrsagdah bolno!

0  |  0
me(66.181.181.101) 2018 оны 11 сарын 13

Ийм хүмүүс л Монголын нэрийг дэлхийд дуурсгаж бга юм,

0  |  0
Top