Ослын улмаас амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт хандлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 Өнгөрөгч аравдугаар сарын 14-нд албан ажлаа гүйцэтгэж яваад автомашины ослоор амь насаа алдсан Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын ар гэрийнхэн хэргийг нарийвчлан шалгуулахаар прокурорт хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, талийгаачийн Э.Мөнхтулгын шалгаж буй хэргийн талаар олон нийтийн сүлжээгээр баталгаагүй мэдээлэл цацагдсанаас үүдэн сэтгэл санааны хямралд орсон байсан нь түүний үхэлд нөлөөлсөн хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа учир хэргийг шалгуулахаар болсон байна.

  • Талийгаач Э.Мөнхтулгын амиа алдсан хэргийн мөрөөр хийсэн сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.92.187) 2018 оны 11 сарын 17

frantsad tsagdaa nar boroohoi hereglehee bolij bna

0  |  0
Top