УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.11.27/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлын талаар ярилцаж, өмнөх байр сууриндаа хэвээр тогтжээ.
УИХ дахь АН-ын бүлэг өмнөх хуралдаануудаараа энэ тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн АН-ын Улс төрийн зөвлөлөөс ч Засгийн газрыг огцруулах чиглэлийг намын бүлэгт хүргүүлснийг мөн дэмжсэн шийдвэр гаргасан билээ.
М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 1 )
АН Хүний муу үзэж явж байхаар Өөрснийгөө хичээмээр юм АН ч гэсэн Улс орон Ард иргэд дээ бишгүй л Балаг тарьсан шүү