Монголын загварын гол наадам ”Гоёл” эхлэхэд 2 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Загвар зохион бүтээгчдийн ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээлийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийн ур чадварыг сорих гол өрсөлдөөн болсон  “Гоёл-2019” наадам хоёр хоногийн дараа болох гэж байна.

31 дэх удаагийн "Гоёл" наадмыг арваннэгдүгээр сарын 30-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ.

Монголын дизайнеруудын холбоо "Гоёл"-ын гол зохион байгуулагч юм. Тэд "Гоёл" наадмыг угтаж энэ сарын 26, 27, 28-нд "Blue sky” цамхагт “Загварын долоо хоног”-ийг амжилттай толилууллаа. Энэ жилийн "Гоёл"-ын тайзнаа 80 орчим загвар өмсөгч оролцох юм байна.



 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (66.181.188.117)  2025 оны 03 сарын 13

Батган нуруутай загвар үзүүлээд байх бололтой.

1  |  0
Top